Цам
Үнэ 39900
Код 012-1347
Цамын үүсэл гарал, домог
Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл 8-р зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт ихэд дэлгэрчээ.Энэтхэгээс Бадма Самбава гэдэг хүний авчирч түгээсэн Буддын пантомим ба эрт цагт Төвдөд байсан бөөгийн ид шидийн бүжиг 2-ын нэгдлээс цам үүссэн.
Бурханы шашны улааны чиглэлийн алдарт тарничин Ловон Бадамжунайн төвдөд залагдаж, 775 онд Самъяа хийдийн яндар дэвсгэрийг тавихийн үест тэндхийн газрын лус савдаг болон хүн бусын хар хүчний зүгээс элдэв саад тотгор учруулсанд тэдгээрийг номхотгон засах "Жахар" цамын зан үйлийг үйлдсэн нь Төвдөд цам дэлгэрэхийн эхэн үүсэл болсон.