Монгол-япон хос эмэгтэй
Үнэ 39000 төгрөг КОД 012-0830
Wednesday, 26 May 2010
Tuesday, 25 May 2010
Түлхүүрний оосор011-1891
Түлхүүрийн оосор
Sunday, 23 May 2010
Ноос
Friday, 21 May 2010
Mongolian dolls /Noyon khatan/
Tuesday, 18 May 2010
Mongolian doll /Dariganga/
Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн болно. 1690-ээд оны сүүлчээр Манжийн захиргаанд орох үед Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж Халхын Түшээт хан аймгийн Говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Хуучин дарьгангын сүрэгчин нь баруун гар адуучин, зүүн гар адуучин, баруун гар тэмээчин, зүүн гар тэмээчин, хоньчин гэсэн таван гар болж байжээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа оршин сууж байна, Дарьгангачууд нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлагаар монгол даяар алдартай юм.
Дарьгангачуудын хувцас нь бусад нутгийн монголчуудын хувцастай үндсэндээ адил дээл, өмд, цамц, малгай, гутал зэргээс бүрддэг зуны тэрлэг, дан дээл, ууж, хөвөнтэй дээл, хурган дотортой дээл, сэнсэн дээл, үзүүрсэг дээл, зувцаа дээл, нэхий дээл, хүрэм ханжаар зэрэг дээл цээживч байна. Дээл бүслэхэд зориулсан урт байдаг.
Дарьгангачууд өөрийн өмсөх гутлаа хийдэг боловч сайн үйлчний хийсэн гоёмсог хээнцэр гутлыг авч өмсөх нь цөөнгүй байжээ. Гутлыг хавчуулж оёсон сарьс, түрий зулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр нэрлэдэг байв. Жишээ нь: гурван сарьстай, 36 угалзтай зурмал улт, хоёр сарьстай, 18 угалзтай наамал улт, дөрвөн сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг.
Эмэгтэйчүүдийн гоёл нь хоргойгоор чимэглэсэн нударгатай, тохойтой эхнэр дээл, малгай, ууж, гутал зэргийг өмсөхдөө гадна татуур, хавчаар, сүйх, шивэргэл, ар мөрийн гуу зэргээр чимэглэж гоёдог байв. Татуур нь шүр шигтгээ шигтгэсэн толгойн мөнгөн өмсгөл бөгөөд хоёр талын шанаанаас үргэлжилсэн 3 давхар шүрэн сагалдаргатай, магнай дээрээ ханалж хадсан сувдан тортой хоёр талаас нь унжсан дороо шүр, оюу, номин бүхий бөнжигнүүртэй олон сувдан унжуургатай. Шивэргэл бол хавчаарын дороос угласан дээд үзүүрийг нь шүрээр бүрхсэн нэг талдаа 3 угсраа шүрэн шигтгээтэй дөрвөлжин мөнгөн хадлагатай, ууж хүртэл унжсан хатуулж цардсан хоргой дээр байх зүйл юм.
Mongolian doll/Barga/
Баргачууд бол эртний монгол удмын аймгуудын нэг юм. XIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргужин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно. Эртний сурвалжит монгол аймаг Барга нарын голомт нутаг Байгал нуураас Хянганы нуруу хүртэл үргэлжилж байжээ. Баргачууд нь Чингис хааны аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хааж байжээ.
Баргууд үнэхээр нүүдэлч удамтай улс юм. Хөлөнбуйр, Байгал нуур, Алтай уулын хооронд түүхэн урт удаан хугацаанд нүүдэллэж байсан бөгөөд Алтайгаас нааш нүүхдээ одоогийн Завханы нутагт удаан суурьшиж нэг хэсэг нь тэнд үлдсэн бололтой. Одоо Монгол улсын Дорнод, Дундговь, Архангай, Ховд, Баян-Өлгий, Төв, Завхан аймгуудын сумдад барга ястнууд аж төрөн буй. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн зүүн ба баруун хошуудад харъяалагдан Эргүн голоор нутаглан байна.
Баргачуудын хэл аялгуу нь буриадтай нэлээд төстэй юм. Овгийн дэг журмыг нарийн баримтлан сахиж, ахмадыг хүндэтгэн, овог дотроо гэр бүл болохыг хориглож, ах дүүсээр хотлох, нагац талаа дээдлэх зэрэг нь ураг барилдах, цагаан сарыг тэмдэглэх, нүүдлийн зан үйлд тод тусгагдан үлджээ.
Барга эрэгтэй хүн элдээмууз хэмээх босоо өндөр оройтой, орой дээрээ сампинтай малгайг сэрүүний улиралд өмсч байв. Эмэгтэйчүүд нь орой дээрээ улаан залаатай дүгрэг малгай өмсөнө. Мөн аль ч улиралд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүгд цайвар өнгийн алчуураар толгойгоо ороож байжээ.
Барга нар хонины элдсэн цагаан нэхий дээл өмсөх нь зонхилж байсан ба даалимба, даавуу, чисчүү торгон эдээр гадарласан хурган ба ишгэн дээл хүйтний улиралд өмсч байв. Нөхөрт гарсан эмэгтэй хүн түнтгэр мөртэй эхнэр дээл өмсөнө. Эхнэр дээл уужтай, дан тэрлэгний гадна талд давхарлах зориулалттай хүрэм өмсгөл нийт монголчуудын дунд дэлгэрсэн байдаг. Үүнийг баргачууд олондой гэж нэрлэдэг. Үүнээс гадна эмэгтэй хүний дээл гадуур өмсөх гоёлын хувцасны төрөл нь зах ханцуйгүй, хоёр ташаандаа оноотой хамжаар байв. Үүнийг нас ялгаварлахгүй өмсөнө.
Эрчүүдийн дээл зах өргөнтэй, энгэр нь тавиу өргөн, урт ханцуй нударгатай, хормой өргөн бөгөөд дугуйвтар, зах энгэр дан эмжээртэй байх нь нийтлэг.
Материал: цаас, цавуу, будаг, торго, булга хиймэл үс, үлбэнх.
mongolian doll /Khalkh/
"Халх ястан" Монгол орны нийт нутгаар тархан амьдардаг. Монгол үндэстний хүн амын зонхилох хувийг эзэлдэг. Халх үндэстэн тод өнгийн дээл, ууж, хантааз, хилэн малгай, ээтэн хоншоортой гутал өмсдөг байсан. Эрчүүд иь мөнгөн хэт хутга, аяганы уут, хөөрөгний даалин хэрэглэдэг. Эмэгтэйчүүд нь үсээ хангарьд шувууны хэлбэрээр самнаж, алт мөнгөөр урласан толгойн боолтоо шүр, сувдаар чимэглэдэг. Амьдралын боломж, удам угсаа, гарал үүслээс уламжлан нийгэмд эзэлж байгаа байр суурь, зэрэг дэвээ тодотгож хувцасладаг байжээ. Ноёд, хатад нь чамин тансаг хийцтэй үнэт эдлэлээр гоёдог байв.
mongolian doll /Bayad/
Монголын Баяд ястны эртний өвөг дээдэс нь XII-XIII зууны үед Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж үздэг. Баягуд аймаг нь Монголын эзэнт гүрний үед түүний бүрэлдэхүүнд оролцож яваад хожим нэг хэсэг нь Зүүн монголын халх, өвөр монгол болон ойрад монголын дөрвөд зэрэг ястны бүрэлдэхүүнд оролцох болсон байна. Одоо баядууд Дундговь, Дорнод, Увс зэрэг аймгийн зарим сумдад аж төрж байна. Баядууд нь эртнээс нааш мал аж ахуйг голлон эрхэлж ирсний дээр ардын баатарлаг туульс, бүжиг биелгээ зэрэг язгуур урлагийн талаараа ихээхэн алдартай юм.
Баядад хэд хэдэн төрлийн тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, царцаа хар, туйв малгай, товь, дуулха гэх мэт малгайнуудыг өмсдөг байв. Баяд малгай нь бусад ястнуудын малгайнаас ялгагдах учир дөрвөдүүд тэднийг хар хэрмэн нутагтай, хар хүрээтэй малгайтай хар баяд гэж нэрлэдэг байсан аж. Охид сэвгэрүүд зунд нь хүрэн өнгийн алчуур зангидаж өвөл нь лоовууз өмсөнө.
Баяд авгайн тэрлэгний нударганы омог талбиу байхад дөрвөд авгайн нударганы омог хурц, тэрлэгний ханцуйн ухаар нь өргөн тавиу байхад дөрвөд авгайн ухаар нь бариувтар байх онцлогтой. Дөрвөд тэрлэгний энгэрийн эмжээр нарийн, хормойн эмжээр хоёр хуруу байхад баяд тэрлэгний хормойны эмжээр дөрвөн хуруу өргөн байх жишээтэй. Баядууд өвөлдөө цагаан нэхий дээл өмсөх ба дэлээ эргэн тойрон хар хилэнгээр хоёр зэрэгцүүлэн эмжиж толгойд нь хээ гаргаж өлзий ороон хадах бөгөөд захыг нь гадагш эргүүлэн хос эмжиж эргүүлсэн хэсэгтээ хар хурганы арьс хадаж гоёдог.
Баяд гутал бол ширмэн эсгий ултай, харин дөрвөд гутал бол гурван давхар ширэн ултай хийх тус тусын ялгаатай. Баяд улаан гутлыг хар модны холтсыг усанд чанаад сэрх ямааны арьс, үхрийн ширэнд нимгэн түрхэж улаан өнгөтэй болгож элдэж талхиад хүн бүр ажилд өмсдөг байсан байжээ. Мөн буга агнан годны арьсыг нь битүү задгай хоёрын аль нэгээр өвчин хуулж аваад элдэж хүний хөлний том багын хэмжээнд тохируулж годон гутал хийдэг. Хандгайн дөрвөн годоор урт түрийтэй, хөлөнд хөнгөн, ус үл нэвтрэх эдэлгээ бөх гутал хийдэг байжээ.

Mongolian dolls
Friday, 7 May 2010
Subscribe to:
Posts (Atom)